Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Шуранга 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

2024-05-28

        05 дугаар сарын 28-ны өдөр Шуранга 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа. Тус хуралдааны өмнө сумын ИТХ-ын дарга Г.Сангилэг, Засаг дарга Б.Бямбадорж, Засаг даргын орлогч Т.Болдбаатар, ИТХ-ын Нарийн бичгийн дарга П.Ожидмаа,  ЗДТГ-ын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Х.Болортуяа, ИТХ-ын мэргэжилтэн Ж.Бямбаа, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Даваадолгор, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Нямдулам, Нийгмийн даатгалын байцаагч Б.Сосорбурам, сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаа, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнэ нар оролцож өөрсдийн эрхлэх асуудлын хүрээний мэдээллийг хүргэж, иргэдийн асуултад хариулсан юм. 

            Түүнчлэн тус хуралдааны үеэр Шинэ хоршоо хөдөлгөөний сургагч багш нар мэдээлэл хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

           Иргэд та бүхэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцоорой. 

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 59
24 / 41%
14 / 24%
18 / 31%
3 / 5%
0 / 0%