ИТХ-ын төлөөлөгч, БИНХ-ын Зөвлөлийн гишүүдэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн актуудын талаар мэдээлэл өгч, мэдлэгийг бататгах, төлөөлөгчдийг чадавхжуулах зорилгоор сургалт зохион байгуулж, сургалтаар авсан мэдлэгийг бататгах зорилгоор “Алтан хонх” хөгжөөнт, цэнгээнт, мэдлэг сорих тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний Тэргүүн байранд Жаргалант 1 дүгээр багаас сонгогдсон төлөөлөгч Г.Гэрэл, Дэд байранд Шуранга 4 дүгээр багийн БИНХ-ын Зөвлөлийн гишүүн Ч.Пүрэвдорж , Гутгаар байранд Шуранга 4 дүгээр багийн Засаг дарга, төлөөлөгч Ж.Мишигдавга нар шалгарлаа.
Мөн энэ үеэр Улаан загалмайн нийгэмлэгээс “АУМ-АЛТ” ХХК-д хүмүүнлэгийн үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн "Алтан гишүүн"-ээр өргөмжилж өргөмжлөлийг гардуулан өгсөн юм.