Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

“Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил 2024” зорилтот жилийн нээлт, “Цахимд хэвшье -Dijital First” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2024-03-27

“Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил 2024” зорилтот жилийн нээлт, “Цахимд хэвшье -Dijital First” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй тус арга хэмжээг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж, нээлтэд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэд оролцож байна.
Нээлтийн үеэр:
✅ Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ,
✅ Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал,
✅ Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар,
✅ Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төсөл зэрэг илтгэлүүдийг тус тус танилцуулав.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%