Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

"Хүчирхийллийн эсрэг хамтдаа" видео контентийн уралдаан зарлагдлаа.

2024-03-01

Сумын хэмжээнд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл, дээрэлхэлтийн хор уршгийн талаарх ойлголтыг нийгэмд таниулах зорилгоор Уянга сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Уянга Сумын Ганданцээпэллин Хийдийн дэмжлэгтэйгээр Жигд Тод гэрэлтүүлэг ТББ -тай хамтран "Хүчирхийллийн эсрэг хамтдаа" видео контентийн уралдааныг ЕБС-иудын 06-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна. Жич: Сурагчид ганцаарчлан эсхүл ангиараа, анги харгалзахгүй хамтран баг бүрдүүлэн оролцож болно.
Зохион байгуулах хугацаа: Видео контентийг 03 дугаар сарын 08-ний өдрийн 22:00 цагт багтаан Byambaajs123@gmail.com мэйл хаягаар хүлээн авна. Видеог 03 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн олон нийтийн сүлжээнд байршуулна.
- Видеог охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг таниулах чиглэлээр “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” сэдвийн хүрээнд хийсэн байна
- Видео бичлэг нь 3-5 минут хүртэлх хугацаатай, 720-1080p HD форматаар ирүүлэх
- Бичлэгийг Byambaajs123@gmail.com мэйл хаягаар ирүүлнэ
- Уралдааны зорилго, сэдвийн агуулгыг бүрэн илэрхийлсэн байх, олон нийтэд нөлөөлсөн байх
- Видео бичлэгийг хугацаанд нь чанарын шаардлага хангаж ирүүлсэн байх
- Бичлэг олон нийтэд хүрсэн байдал /Лайк, коммент 1 оноо, шэйр 2 оноо/
1 дүгээр байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
2 дугаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
3 дугаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа...

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%