Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

"Ахмадаа сонсъё" арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2023-12-27

             Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  Уянга сумын Улсын тэргүүний Ахмадын хороо, ИТХ- ын төлөөлөгч Т.Нямсүрэн нартай хамтран ахмадуудынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ахмадуудын сургамж захиасыг сонсох, тэдний санал санаачилгыг дэмжих зорилгоор "Ахмадаа сонсъё" арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 80 гаруй ахмад оролцож  өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо хүргэхээс гадна 9 ширхэг Азын сугалааг сугалуулж,  хөгжөөнт цэнгээнт, танин мэдэхүйн "АХА" тэмцээн, Хөгжөөнт уралдаан тэмцээнийг зохион байгуулж, Онги 8 дугаар багийн Засаг дарга Д.Санлиг шилдэг иргэддээ сумын 90 жилийн ойн медалийг гардуулсан юм.  

           Уянга сумын Улсын тэргүүний ахмадын хорооны хамт олондоо аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. 

 

                        Хүндэтгэсэн: Уянга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%