Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

"ХАМТДАА ХЭВШҮҮЛЖ, ХАМТДАА УРАГШИЛЪЯ" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-12-05

Уянга сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хамтарсан багаас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сумын хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгэмд архины хор уршгийн талаарх ойлголтыг түгээх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэдэд "ХАМТДАА ХЭВШҮҮЛЖ, ХАМТДАА УРАГШИЛЪЯ" нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд "Хоёр амь" МУСК иргэдэд үзүүлж, аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга О.Пүрэвдорж "Архины хор уршиг, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх" чиглэлээр, аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Х.Батпүрэв "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэн тухай хууль", аймгийн Өөртөө туслах бүлгэмийн ахлагч Батбаатар, гишүүн Адъяа нар "Архины хор уршиг, өөрийн туулсан туршлага, сургамж", аймгийн ГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Сайнбилэг "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, зохицуулалт"-ын талаар тус тус мэдээлэл хүргэлээ.
Мөн сумын ГХУСАЗСЗ, сум дундын Цагдаагийн тасгаас "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" чиглэлээр мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг, "АХА" тэмцээнийг зохион байгууллаа. "АХА" тэмцээний тэргүүн байранд Л.Цэдэндондов, дэд байранд Ц.Лхамсүрэн, гутгаар байранд Д.Батбаатар нар шалгарлаа. Цаашид архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилгоор суманд "АА-ийн бүлэг"-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%