Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

"Ногоон гэрэл - цагаан шугам" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2023-11-29

                Сумын ГХУСАЗСЗ-ийн 2023 оны ажлын төлөвлөгөөний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1-2 дугаар анги, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бэлтгэл бүлгийн сурагч, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор "Ногоон гэрэл-цагаан шугам" тэмцээнийг 11 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1 дүгээр цэцэрлэгийн хамтарсан Бяцхан шонхор - 1, Бяцхан шонхор - 2, Жавхаа  баг, Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамтарсан "Дэвших золбоо" зэрэг 4 баг  Гэрийн даалгавар, Урлагийн тоглолт, Мэндчилгээг бэлдэн ирж өрсөлдлөө. Тус тэмцээний Ерөнхий шүүгчээр Уянга сумын сум дундын Цагдаагийн тасгийн, Замын цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ, Шүүгчээр ИТХ-ын Нарийн бичгийн дарга П.Ожидмаа, Соёлын төвийн номын санч Б.Гантуяа нар ажилласан юм. 

              Тэмцээний хүрээнд Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамтарсан "Дэвших золбоо" багаас "Бяцхан зүрхийг хамгаалъя аян"-ыг өрнүүлж, "Суудлын бүсийг утас шигээ хэрэглье" уриалгыг дэвшүүлэн Жаргалант багт үйл ажиллагаа явуулж буй 4 дэлгүүрийн урд талын машины зогсоолийн тэмдэг тэмдэглэгээг хийж,  ЕБС-ийн дотуур байрны  60 хүүхдэд баруун гарын дүрмээ баримталх талаар мэдээлэл өгч, тус дүрмийг мөрдүүлж хэвшүүлсэн. Түүнчлэн зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр багийн иргэд байгууллага, аж ахуй нэгж, сурагчдад мэдээлэл өгч ажилласан бөгөөд "Ногоон гэрэл - цагаан шугам" тэмцээнд зориулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүд, сургуулийн сурагчид эцэг эхчүүдэд гарын авлага боршур тарааж, эцэг эхчүүдтэйгээ хамтран бүтээлч шинэлэг ажиллуудыг хийж хэрэгжүүлсэн байна. 

 

 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1 дүгээр цэцэрлэгийн хамтарсан Бяцхан шонхор - 1, Бяцхан шонхор - 2 багуудаас Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын бүсээ зүүхийг уриалан "Бяцхан цагдаа" өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг төрийн албан хаачид, сурагчид, иргэд олон нийтэд /нийт 1000 хүнд/ хүргэсэн байна. Мөн сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд болон иргэд хамгийн их явдаг цэцэрлэгийн хажуугийн замын явган хүний гарц, хаан банкны урд талын явган хүний гарцыг засаж, анхааруулах самбар байршуулан ажилласан байна.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1 дүгээр цэцэрлэгийн хамтарсан Жавхаа  багаас эцэг эхчүүд, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, цэцэрлэгийн багш нарт замын хөдөлгөөний дүрмийг сануулах чиглэлээр түлхүүрний оосор 100 ширхэг , боршур 150 ширхэгийг  бэлдэж тараасан бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай мэдээлэл бүхий самбарыг хийж байршуулсан. Сургуулийн өмнөх боловсролын ахлах, дунд, бэлтгэл бүлгийн нийт 60 хүүхдэд өөрсдийн дуртай амьтны дүрд хувирч замын хөдөлгөөний дүрмийн талаар танилцуулсан ба Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн талаар танилцуулж, “Бид замын хөдөлгөөний дүрмийг мэдэж авлаа” сэдэвт зургийг зуруулсан байна. Түүнчлэн Ц.Төмөрхуяг багштай 4а ангийн хамт олонтой хамтарч аж ажуйн нэгж, төрийн байгууллагын албан хаагчдад "замын хөдөлгөөний дүрэм"-ийн гарын авлагыг танилцуулж ажилласан байна. 

 

               Тэмцээнд оролцсон нийт багуудын хувьд тухайн тэмцээний даалгавар бүрийн зорилго, шалгуур үзүүлэлтийг мас сайн биелүүлж, нийгэмд эерэгээр нөлөөлсөн олон бүтээлч ажлыг санаачлан, үр дүнтэй ажил арга хэмжээг зохион байгуулсан байсан бөгөөд тэмцээний Тэргүүн байранд Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамтарсан "Дэвших золбоо" баг, Хоёрдугаар байранд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1 дүгээр цэцэрлэгийн хамтарсан Бяцхан шонхор - 1 баг, Гутгаар байранд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1 дүгээр цэцэрлэгийн хамтарсан Бяцхан шонхор - 2 баг, Тусгай байранд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1 дүгээр цэцэрлэгийн хамтарсан Жавхаа  баг шалгарсан юм. Мөн энэ үеэр хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд бусдыгаа манлайлан идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа Жаргалант багийн цэцэрлэгийн эрхлэг Чулуунбаатарыг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн "Нигүүсэл" мөнгөн медалиар шагнасан юм. 

                    "Ногоон гэрэл - цагаан шугам" тэмцээнд бяцхан сурагчид, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийг нэгтгэн идэвхтэй хамруулж, бүтээлч, үр дүнтэй олон ажил, арга хэмжээг зохион байгуулж ажилттай оролцсон Г.Амаржаргал захиралтай Жаргалант багийн ЕБС-ийн багш нар, эцэг эх, асран хамгаалагч сурагчдад, Чулуунбаатар эрхлэгчтэй Жаргалант багийн Цэцэрлэгийн багш нар, эцэг эх, асран хамгаалагч сурагчдад, Т.Туул захиралтай Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш нар, эцэг эх, асран хамгаалагч сурагчдад, Т.Авирцэрэн эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэгийн багш нар, эцэг эх, асран хамгаалагч сурагчдад талархал илэрхийлэн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

                   

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%