Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Уянга суманд "Малчдын зөвлөгөөн" амжилттай зохион байгуулагдлаа.

2023-11-24

                  Сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр баталсан удирдамжийн дагуу "Малчдын зөвлөгөөн"-ийг 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан бөгөөд тус зөвлөгөөнд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, эрдэмтэд, мал зүйчид, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. 

                   Тус зөвлөгөөнөөр Уянга сумын сарлаг үхрийн биологи, аж ахуйн онцлог, ашиг шимийн үндсэн үзүүлэлтийг тогтоох судалгааны ажлын хэрэгжилт, Сарлаг судалгааны ажлын талаар нэмэлт мэдээлэл, Мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулахад малчдын оролцоо, Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд иргэдийн оролцоо, сумын Малын тоо толгойн албан татварын 2022-2023 оны зарцуулалт, Мал аж ахуйн талаар хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилт, Малын эмийн зохистой хэрэглээ, малын эрүүл мэндийн талаар явуулж буй ажлын хэрэгжилт, Мэдээллийн ил тод байдал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын мэдээлэл, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Улаан загалмайн хорооны тэргүүн О.Пүрэвдоржоор батлуулсан "Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа" аяны хүрээнд Гэмтэл согог судлалийн үндэсний төвийн их эмч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч Өлзийнямын Өлзийбаатар сумын 82 иргэнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, эмчилгээ хийж “Өвдөгний үе болон түнхний үений архаг үрэвсэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт лекц уншиж, Эрүүл мэндийн төвийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтийн талаарх мэдээллүүдийг хүргэж малчдын санал бодлыг сонсож, уриалга гаргасан юм. 

           Энэ үеэр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан шилдэг малчдыг шагнаж урамшуулсан бөгөөд Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар Таац 2 дугаар багийн малчин Д.Мягмардорж, ХАА-н Яамны Жуух бичгээр Бадрал 5 дугаар багийн малчин Б.Цэрэндаваа, Жаргалант 1 дүгээр багийн малчин С.Рагчааханд, Мал эмнэлэгийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн медалиар Жаргалант 1 дүгээр багийн Засаг дарга С.Буяндэлгэр, ИТХ-ын Жуух бичгээр Жаргалант 1 дүгээр багийн малчин Б.Сувдсайхан, Шуранга 4 дүгээр багийн малчин Д.Хадбаатар, Бадрал 5 дугаар малчин Б.Давгадорж, Өлт 7 дугаар багийн малчин Г.Дашцэрэн. Сумын Засаг даргын Жуух бичгээр УБ хотын МААЭҮШ-ийн захирал Т.Батсүх, МААЭҮШ-ийн Эрдэмтэн, доктор Б.Мяхдадаг, МААЭҮШ-ийн эрдэмтэн, докторант Д.Баатартуяа, "Итгэлт миллион" ХХК-ийн захирал П.Загарзүсэм, Сумын "Хүндэт тэмдэг"-ээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч Ө.Өлзийбаатар, Жаргалант 1 дүгээр багийн малчин С.Пүрэвсүрэн, Таац 2 дугаар багийн малчин Г.Чимидцэрэн, Шивээ-Овоо 3 дугаар багийн малчин Ц.Түмэн-Өлзий, Шуранга 4 дүгээр багийн малчин П.Жамбалсүрэн, Бадрал 5 дугаар багийн малчин С.Аззаяа, Бөөрөлжүүт 6 дугаар багийн малчин Б.Амгаабазар, Өлт 7 дугаар багийн малчин  Д.Ганбаатар, Онги 8 дугаар багийн малчин Д.Цээрэнсүрэн нар шагнагдлаа. 

                  Уянга сумын нийт малчид та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%