Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

"Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа" аяны хүрээнд сумын ИТХ-ын дарга, Улаан загалмайн анхан шатны хорооны даргын урилгаар ГССҮТ-ийн их эмч, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч Ө.Өлзийбаатар Уянга суманд ажиллалаа.

2023-11-24

          Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Улаан загалмайн хорооны тэргүүн О.Пүрэвдоржоор батлуулсан "Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа" аяны хүрээнд Гэмтэл согог судлалийн үндэсний төвийн их эмч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч Өлзийнямын Өлзийбаатарт сумын ИТХ, Улаан загалмайн анхан шатны хорооноос иргэд, ахмад настнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт тавьсан бөгөөд хүсэлтийг  хүлээн авч сумын 82 иргэнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, эмчилгээ хийлээ. Мөн “Өвдөгний үе болон түнхний үений архаг үрэвсэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 1 цагийн  лекцийг ахмад настнууд, "Малчдын зөвлөгөөн"-д оролцсон 120 малчин, нийт 180 гаруй иргэдэд танилцууллаа.

                Мөн энэ үеэр Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн түүх, Улаан загалмайн анхан шатны хорооноос 2023 онд Уянга суманд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа" аяны талаарх мэдээллийг хүргэсэн юм. 2023 оны 11 дүгээр сарын байдлаар сумын 17 малчин өрхөд 6,900,000 төгрөгийн бэлэн мөнгө, 1,830,000 төгрөгийн эд зүйлийн тусламж үзүүлээд байна. 

                  Тус аянд нэгдэж сумын олон иргэдэд үнэтэй мэдээллийг хүргэж, үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог удаа дараа хийсэн ГССҮТ-ийн их эмч, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч Ө.Өлзийбаатарийг өндрөөр үнэлж ИТХ-аас дурсгалын зүйл хадгалуулж, сумын Засаг дарга "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. 

                 

                    Иргэд та бүхнийг хүмүүнлэгийн үйлсэд нэгдэхийг уриалж байна.  

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%