Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

"Малчид бүхэн оролцъё" спортын анхдугаар наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2023-11-11

                 Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Нийтийн биеийн тамир спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоол, Аймаг, сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, сумын нийт малчдын дунд бүх нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг хүртээмжтэй зохион байгуулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ИТХ, ЗДТГ-аас санаачлан Жигд Тод гэрэлтүүлэг ТББ-тай хамтран зохион байгуулсан "Малчид бүхэн оролцъё" спортын анхдугаар наадамд 8 багийн 224 тамирчин хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа дайчлан амжилттай оролцлоо. 

Дартсын төрөлд:

1 дүгээр байранд Бадрал 5 дугаар баг, 2 дугаар байранд Шивээ-Овоо 3 дугаар баг, 3 дугаар байранд Бөөрөлжүүт 6 дугаар баг,

Волейболын төрөлд:

1 дүгээр байранд Жаргалант 1 дүгээр баг, 2 дугаар байранд Таац 2 дугаар баг, 3 дугаар байранд Бадрал 5 дугаар баг,

Олс таталтын төрөлд:

1 дүгээр байранд Жаргалант 1 дүгээр баг, 2 дугаар байранд Өлт 7 дугаар баг, 3 дугаар байранд Онги 8 дугаар баг,

Хөгжөөнт буухиа төрөлд:

1 дүгээр байранд Шуранга 4 дүгээр баг, 2 дугаар байранд Бөөрөлжүүт 6 дугаар баг, 3 дугаар байранд Өлт 7 дугаар баг,

Эрэгтэй шатрын төрөлд:

1 дүгээр байранд Жаргалант 1 дүгээр багийн иргэн Ц.Лувсандорж, 2 дугаар байранд Шуранга 4 дүгээр багийн иргэн С.Бямбацэрэн , 3 дугаар байранд Бадрал 5 дугаар багийн иргэн Ж.Мишигдорж, 

Эмэгтэй шатрын төрөлд:

1 дүгээр байранд Шивээ-Овоо 3 дугаар багийн иргэн Э.Долгоржав, 2 дугаар байранд Бадрал 5 дугаар багийн иргэн Б.Баасанханд, 3 дугаар байранд Бөөрөлжүүт 6 дугаар багийн иргэн С.Дулам, 

Эрэгтэй даамны төрөлд:

1 дүгээр байранд Бөөрөлжүүт 6 дугаар багийн иргэн Ж.Ганбат, 2 дугаар байранд Онги 8 дугаар багийн иргэн Г.Бөхбаяр, 3 дугаар байранд Бадрал 5 дугаар багийн иргэн Ө.Жамбалдаваа,

Эмэгтэй даамны төрөлд:

1 дүгээр байранд Бадрал 5 дугаар багийн иргэн Дорждавга, 2 дугаар байранд  Жаргалант 1 дүгээр багийн иргэн Л.Бат-Эрдэнэ, Өлт 7 дугаар багийн иргэн Ц.Жавзандулам нар тус тус шалгарлаа. 

              Багийн нэгдсэн дүнгээр ТЭРГҮҮН байранд 24 оноогоор Ц.Эрдэнэхүү даргатай Бадрал 5 дугаар баг шалгарч өргөмжлөл, шилжин явах цом нэг сая төгрөг, ирэх жил зохион байгуулах эрх, ХОЁРДУГААР байранд 28 оноогоор С.Буяндэлгэр даргатай Жаргалант 1 дүгээр баг шалгарч өргөмжлөл, 800,000 мянган төгрөгөөр, ГУРАВДУГААР байранд Ж.Мишигдавга даргатай Шуранга 4 дүгээр баг шалгарч өргөмжлөл, 500,000 төгрөгөөр, ТУСГАЙ байранд Ц.Даваадаш даргатай Бөөрөлжүүт 6 дугаар баг шалгарч өргөмжлөл, 300,000 төгрөгөөр тус тус шагнууллаа. 

       Спортын анхдугаар наадмыг чанартай зохион байгуулсан Жигд Тод гэрэлтүүлэг ТББ, гүн туслалцаа үзүүлж ивээн тэтгэсэн АУМ АЛТ ХХК-ний Ерөнхий захирал, ИТХ-ын төлөөлөгч Ц.Мягмардорж, УБ хот дахь Өвөрхангай аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Г.Намсрай нарт талархал илэрхийлье. 

             Мөн Спортын анхдугаар наадамд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн Малчид дуулж байна улсын уралдааны шилдэг оролцогч, Залуу уран бүтээлч Б.Энхтүвшин, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Нийгмийн ажилтан, Залуу уран бүтээлч Г.Отгонтуяа болон бүх багийн төлөөлөлдөө талархал илэрхийлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. 

 

                                                     ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:                                                                                                               УЯНГА СУМЫН ИТХ, ЗДТГ

 

 

 

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%