Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 28 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2023-09-10

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасны дагуу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 28 дахь өдрийг тохиолдуулан зохион байгуулах үйл ажиллагааны удирдамж”-ийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр сумын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын даргаар батлуулан дараах арга хэмжээг зохион байгууллаа. 

            Уянга Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн 467 сурагчид “Хэлмэгдүүлэлт түүний хор уршиг”, “Улс төрийн хэлмэгдүүлэлт”, “Цагаатгал” сэдэвт лекцийг Түүхийн багш болон Ганданцээпэллин, Чойр дацан хийдийн төлөөллүүд уншиж, ярилцлага хийж, хэлэлцүүлэг зохион байгуулав.

         Сумын Ганданцээпэллин хийд, Чойрдацан хийд, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран 1-5 дугаар ангийн сурагчдын дунд видео бичлэг үзүүлж түүнд зориулсан “Гар зургийн уралдаан”, 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Ханын сонины уралдаан, видео бичлэг үзүүлж төрсөн сэтгэгдлээ бичих”, уралдаан 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Эсээ бичлэг”-ийн уралдааныг зохион байгуулан ангилал тус бүрийн эхний 4 байрыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Тус тэмцээнүүдэд давхардсан тоогоор 200 гаруй сурагч оролцсон юм

           Засаг даргын Тамгын газрын гаднах Лед дэлгэцээр 09 дүгээр сарын 06-ний өдрөөс эхлэн “Хилс хэргээр хэлмэгдэж байсан хүмүүсийн сэтгэгдэл, хэлмэгдүүлэлтийн хор уршиг”-ийн талаарх бичлэгийг байршуулж иргэд олон нийтэд хүргэн ажиллалаа. Сумын Ганданцээпэллин хийд, Чойрдацан хийдүүд нь Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Ганжуур, Есөн эрдэнийн доржзовд, Дүнчүүр маань, Ерөөл хурж тэдний ар гэр, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэв. 

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%