Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль зохион байгуулагдаж байна.

2023-09-27

               Өвөрхангай аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээ, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн удирдамжийн дагуу сумын хэмжээнд “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын дадлага сургуулийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ний өдрийг дуустал зохион байгуулж байгаа бөгөөд сумын онцгой комиссын шийдвэрийн дагуу Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн А/128 дугаар захирамжаар 09 дүгээр сарын 27-ний өдрийн 10 цаг 15 минутаас 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг хүртэл хугацаанд “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын дадлага сургуулийг зохион байгуулах зорилгоор сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. 

                 Тус дадлага сургуулилт нь "Орон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, ослын үеийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд гамшиг осол, аюулт үзэгдлийн үед нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох, удирдах бүрэлдэхүүний чадавхийг сайжруулж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад оршиж байгаа юм.

              Тус дадлага сургуулилтад сумын Онцгой комисс, Ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, сумын Онцгой объектийн дарга нар, Гамшгаас хамгаалах сайн дурын бүлгийн 114 иргэн хамрагдаж, танхимын сургалт, бүтээн байгуулалтын дадлага сургуулилтад бүрэлдэхүүнүүд хуваагдан ажиллаж байна. 

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%