Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Хоршоо хөгжүүлэх сангаас 2023 онд зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлт, зээлийг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж байна.

2023-08-29

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 15 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдрөс эхлэн Хоршоо хөгжүүлэх сангаас 2023 онд зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлт, зээлийг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж байна. 

 

Сумын хошоог хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 63 иргэний 362.3 сая төгрөг байна. Үүнээс гэрээний хугацаа дууссан зээл 35 зээлдэгчийн 70.1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Явцын хугацаа хэтрэлттэй зээл 7 иргэний 15.6 сая төгрөг байна.

Гэрээний хугацаа дууссан боловч зээл төлөгдөөгүй 2 иргэний 18.0 сая төгрөгийг шүүхийн байгууллагад өгснөөр шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас албадан төлөлт хийлгэж байна. 2021 онд гэрээний хугацаа дууссан боловч зээл төлөлт дуусаагүй 7 иргэнийг 2022 онд шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах албанд хандан эвлэрлийн гэрээ байгуулснаас 5 иргэн зээлийн үлдэгдэлгүй болж, эвлэрлийн хугацаанд төлөөгүй 2 иргэний зээлийг шүүхийн байгууллагад хандахад бэлэн болсон байна.

2023 онд гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлөлт дуусаагүй 8 зээлд албан мэдэгдэл хүргүүлж ажиллалаа.

2022 онд сум хөгжүүлэх сангийн журамд шинэчлэлт орж хоршоо хөгжүүлэх сан болж өөрчлөгдснөөр 2022 онд хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төсөл шалгаруулалт зарлаагүй өнжсөн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдын хурлын 2022 оны 12-р сарын 19-ны өдрийн хуралдаанаар Сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох салбар чиглэлийг баталсан.

2023 оны эхний улиралд хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төсөл шалгаруулах зарыг тавьж төсөл сонгон шалгаруулалт зарласнаар 25 иргэний төсөл ирснээс 15 иргэний төсөл шалгарч 262.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болсон.

Үүнд: 1. Мал эмнэлэгийн барилгын засвар, тоног төхөөрөмж-15.0 сая

          2. Тавилгын үйлвэрийн тоног төхөөхөмж-90.0 сая

          3. Гар утас засвар, үйлчилгээ-5.0 сая

          4. Сүүний чиглэлийн үхэр үржүүлэг-15.0 сая

          5. Гэрийн модон эдлэл үйлдвэрлэл-12.0 сая

          6. Барилгын засвар үйлчилгээ-19.0 сая

          7. Хосломол чиглэлийн үхэр үржүүлэг-30 сая

          8. Тахианы ферм-15.0 сая

          9. Мах хадгалах тоног төхөөрөмж-30.0 сая

          10. Монгол гутал, гөлөм урлал-11.0 сая

           11. Арьс, нэхий боловсруулах үйлдвэрлэл-6.0 сая

           12. Модон ахуйн хэрэглэл үйлдвэрлэл-8.0 сая

            13. Хог хаягдал боловсруулах-6.5 сая төгрөг, нийт 262.5 сая төгрөгийг салбар, чиглэлийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Сумын хоршоо хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан, үлдэгдэлтэй байгаа 63 иргэний зээлийн мэдээллийг хоршоо хөгжүүлэх сангийн программд зээлдэгчийн мэдээлэл, зээл төлөлтийг оруулж улирал бүр Монгол банкны зээлийн мэдээллийн санруу зээлдэгчийн мэдээллийг дамжуулж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 8-р сарын 18-ны өдрийн захирамжаар хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлт, зээлийн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан хяналт тавин ажиллаж тайлагнасан байна.

Одоогийн байдлаар хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн авлага 362.3 сая төгрөг, дансний үлдэгдэл 93.6 сая төгрөг, нийт 455.9 сая төгрөгийн сан бүрдсэн байна.

УЯНГА СУМЫН ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2023 ОНД ЗЭЭЛ АВСАН ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, ЗОРИУЛАЛТАНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ  ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААРХ ТЭМДЭГЛЭЛ

2023.08.30                                        Дугаар                                                      Онги

   Уянга сумын “Хоршоо хөгжүүлэх сан”-гаас 2023 онд зээл авсан иргэдийн зээлийн ашиглалт, зориулалтаар хэрэглэсэн эсэх байдалд 2023 оны 08 сарын 30-ны өдөр хяналт шалгалт хийв. Сумын ИТХ-ын даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг хянлт шалгалт хийв. Ажлын хэсгийн ахлагч Т.Хүрэлбаатар, гишүүд С.Буяндэлгэр, Ц.Чимэдсорогдон, П.Ожидмаа, Ж.Бямбаа, П.Баатар нар томилогдсоноос С.Буяндэлгэр оролцоогүй бусад гишүүд бүгд оролцон хяналт шалгалт хийлээ.

  Нэг.  “Уянга хийцийн гэрийн модны иж бүрдлийн брэнд хөгжүүлэх бизнес төсөл” . Төсөл хэрэгжүүлэгч Р.Батгэрэл:  Хоршоо хөгжүүлэх сангаас 2023 онд 90 сая төгрөг зээлсэн. Төсөл маш сайн хэрэгжижи байна. Зээлийг материал багаж хэрэгслэл авахад зориулсан. Одоо 6 ажилчинтай. Зээлийн хүү 3,3 хувиар бодсон. Эхний 6 сард зөвхөн хүү төлсөн үүнд 230 мянган төгрөг төлөөд байна. Зээлийг 100 хувь үйл ажиллагаандаа зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнээс борлогдоогүй 50-60 сая төгрөгийн бүтээгдэхүүн байгаа. Цаашид зээл ахиу олдвол тононг төхөөрөмжөө шинэчлэн үйлдвэр илүү хөгжиж болохыг энэ үйлдвэр ,төсөл харуулж байна. Автомат төхөөрөмж авбал хүн цөөн ажиллана. Байшин, хашаа барих төсөл хэрэгжүүлсэн. 3 хашаа байшин барьж байгаа. Иргэд захиалга ихтэй байна. ажилчдын дундаж цалин сард 1,2-2 сая төгрөгөөр цалинжуулж байна.Хоршоо хөгжүүлэх сан маш их дэм болдог. Хаягдал модоо иргэдийн түлшний хэрэгцээнд борлуулдаг .Нэг портер нь 25000 байсан одоо 500000 болсон хямд тул иргэд их авдаг. Төмөр эдлэл хийх шинэ ажлын байр нэмсэн. 8 ханатай ком гэр байгаа. Мөн 10 ханатай тооныг төмрөөр шинэ технологоор хийсэн. 1-р сургуульд хаалга сольж өгсөн. Илүүдэл үртэсээр шахмал түлш хийдэг. Мөн Шахмал муу усны таг хийж борлуулсан. Иргэдийн хэрэгцээнд амбаар-700000 төгрөгөөр  ,ОО-ийг модоор хийж 600000 төгрөгөөр борлуулдаг.   Эдгээр нь Улаанбаатар хотод 3 сая орчим үнэтэй байдаг тул маш хямд байгаа. Сэлэнгийн хар нарсаар малчдын хэрэгцээнд зориулан андуу хийж байгаа. Эдгээр ажил нь сумын иргэдийн хэрэгцээг олсон, борлуулалт сайтай , төслийн үндсэн шаардлагаа хангасан, зээлийг зөв зориулсан үр дүнтэй ажлууд байгааг шалгалтын ажлын хэсэг тэмдэглэв.

     Хоёр. “Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэн ажлын байр нэмэгдүүлэх төсөл” төсөл хэрэгжүүлэгч П.Эрдэнэ-Очир  Хоршоо хөгжүүлэх сангаас 2023 онд 30 сая төгрөг зээлсэн. Мал мах авах,түүхий эд борлуулах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ажлын байрны хувьд 14 ажлын байр шинээр бий болгосон. Одоогоор нэмж ажилтан авах шаардлагатай байгаа. Зар өгөөд ажиллах иргэд нь ховор байна. Мал нядалгааны газар, хөргүүртэй континер 1, хөргүүртэй зоорь мөн барьсан ашиглаж байна. Түүхий эд бөөгнүүлэх хашаатай . Өдөрт 100 мянгаад төгрөгийн мал мах нядлаж байна. Малаа нядлаад бод малын махыг хоёр хуваагаад , бог малын махыг шууд гулуузаар нь хөргүүртэй машинаар хотруу тээвэрлэдэг. Нутгийн иргэдэд бог малын гулууз мах зохих үнээр нь авах иргэдэд худалдаалдаг. Одоохондоо авсан зээлийн хүүг төлөөд явж байна. Энэ сараас зээлээ төлж эхлэнэ.

Зээл төлхөд ямар нэг хүндрэл гархааргүй байгаа. 1 сараас 3 сар хүртэл түр завсарлаад бусад үед үйл ажиллагаа жигд явуулж байгаа зэргийг танилцуулж газар дээр нь үзэж шалгалаа. Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан байна. Хүүгээ төлөөд явж байгаа. Үндсэн төслийн үүргээ биелүүлж ажлын байраа 14 хүнээр нэмэгдүүлсэн. Цаашид нэмэх боломжтой гэж үзлээ. Энэ сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь төлж явахыг сануулллаа.

     Гурав. “Малын буян дэлгэрэх” төсөл хэрэгжүүлэгч Б.Сумъяабазар . Хоршоо хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл авчээ.  Үндсэн үйл ажиллагаа Монголын үхрийн ашиг шимийг хүртэж сүү, өрөм,ааруул, монгол архи боловсруулан худалдаалдаг мөн зун намарын цагтаа гүү барьж хөхүүрийн айраг худалдаалж байна. Хоршоо хөгжүүлэх сангийн 15 сая төгрөгийн зээлэн дээр өөрөөсөө 5 сая төгрөг гарган нийт 20 сая төгрөгөөр үхэр худалдаж авсан. Одоо 10 охин бяруу 7 сая төгрөгөөр авсан. Одоохондоо иргээгүй байгаа. Төв аймгаас худалдан авсан тэр газарт нь шүлхий өвчин гарсан тул одоохондоо хөл хориотой мал тээвэрлэж болохгүй байна.  Мөн 4 тугалтай үнээ авсан. Нэг үнээг 2600000 төгрөгөөр бодож авсан. Эдгээр нь бүгд сүү, махны чиглэлийн сментал үүлдэрийн үхэр байгаа. Тээврийн зардалд нийлээд хэдэн төгрөг зарцуулна. Үндсэн үйл ажиллагааны хажуугаар хавар төмс ,хүнсний ногоо, огурци тариалан зах зээлд борлуулж байгаа. Хоёр азрага гүү сааж хөхүүрийн айраг нилээд хэмжээгээр зах зээлд борлуулдаг_ Намар болохоор гүүн саамаа хурааж борлуулдаг. Үхрийн хашаа сэлбэх ,малын тэжээл тариалах ажлыг зэргэлдээ хашаандаа хийсэн байгаа. Зээлийг үндсэн төсөлдөө зориулан зарцуулж байна гэж үзэв. Зээлийн хүүг сар бүр төлж ирсэн байна. Цаашид малын ашиг шимээр зээлийн эргэн төлөлтийг барагдуулах боломжтой хэмээн үзлээ.

    Дөрөв. “Хоёрдогч түүхий эдийн цэг”  Ш.Батжаргал. Хоршоо хөгжүүлэх сангаас 6500000 мянган төгрөгийн зээл авсан.  Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажлаа эхлүүлж хашаандаа тор татаж ундааны сав,пивоны лааз цуглуулж  иргэдээс худалдан авсан байна. Сумын ЗДТГ-ын хоёрдогч түүхий эд пресслэгч машиныг түрээслэн ажиллуулах чиглэлтэй байсан. Пресслэгч машиныг түрээслэн ажиллуулах үнийн санал дээр тохироогүй байгаатул одоогоор хоёрдогч түүхий эдээ пресслэж чадахгүй байна.

    Цуглуулсан худалдан авсан хоёрдогч түүхий эдээ аймаг хотруу ачих гэхээр пресслээгүй тул овор ихтэй ачлагын хөлс их байгаа тул ачиж чадахгүй байгаагаа дурдлаа. Зээлийн хүүг энэ сар хүртэл төлж ирсэн байна.

   Энэ иргэний төслийн хувьд цаашдын үйл ажиллагаа тодорхойгүй. Санаачлага багатай ажиллаж байна гэж дүгнэлээ.

    Шалгалтын ажлын хэсэг дараах үүрэг сануулга өгч ажиллав.

1.     ЗДТГ-тай зохих гэрээ хийж пресслэгч машинаа түрээслэн үндсэн үйл ажиллагаагаа жигдрүүлэх.

2.     Хоёрдогч түүхий эд хаа сайгүй байгаа тул эхний ээлжинд үйл ажиллагаагаа жигдэртэл хоёрдогч түүхий эд цуглуулахдаа мөнгө зарцуулахаа азнаж өөрсдийн хүчээр цуглуулах боломжлл ашиглах

3.     Энэ сараас эхлэн хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлээ сарын хувиарын дагуу төлөх

4.     Үндсэн үйл ажилаа явуулах бусад боломж болоцоог хайж идэвхтэй ажиллахыг сануулав.

     Тав:  “Байгалийн хишиг төсөл” төсөл хэрэгжүүлэгч  Д.Бүдрагчаа. Хоршоо хөгжүүлэх сангаас 2023 онд 6 сая төгрөгийн зээл авсан.  Хашаандаа төмс, байцаа, манжин, лууван,ногоон сонгино зэрэг хүнсний ногоо тариалсан. Мөн хүлэмж барьж нарийн ногоо, огурци, цэцэгт байцаа,броглит зэргийг тариалж түрүүчин ургацаа хураан авсан байлаа. Тариалсан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо сайн ургасан байна. зээлийг зориулалтын дагуу ашигласан байна. Авсан зээлээрээ хүлэмж байгуулж, ногооны үр авч , ногоо тарих ажилд ажилласад ажиллуулан цалинжуулсан байна.

    Цаашид ногооны талбайгаа өргөтгөх, нэмж ажлын байр бий болгох ,иргэд байгууллагуудын төмс,нарийн ногоогоор хангах зорилттой ажиллаж байгаа юм байна. зээлийн хүүг оны эхнээс бүрэн төлсөн байна. Энэ сараас зээлээ хүүгийн хамт төлж эхлэх боломж бүрдсэн гэж шалгалтын ажлын хэсэг үзлээ.

    Зээлийг зориулалтын дагуу ашиглаж, тариалалтын талбайгаа өргөтгөж ажиллах боломжтой харагдаж байгааг ажлын хэсэг үнэлж дүгнэлээ.

          Зургаа. “Арвин өндөг төсөл”  төсөл хэрэгжүүлэгч Ууганбаярын Мянганбаяр .   Хоршоо хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл авсан. Сумын төвд өөрийн хашаандаа үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэ төслийн хүрээнд эхний ээлжинд тахиа үржүүлэх байр тай болох, дэгдээхэй авчирч үржүүлэх зорилт тавьжээ.  

     Хамгийн эхний ээлжинд дэгдээхэй өсгөх гэр худалдан авсан байна. Уг гэртээ дэгдээхэй өсгөх хоёр байр хашаа бий болгож тэжээл өгөх, ус өгөх нөхцөл бүрдүүлжээ. 2-3 ажлын байр одоогоор гарган ажиллаж байгаа юм байна.  Тахианы байр барих 8*6 хэмжээтэй байшингийн суурь ухаж хундаам цутгахад бэлэн болсон байна. Мөн байшингийн материалаа АУМ-АЛТ ХХК-тай гэрээ хийн блок , цемент, хөөс бусад материалуудыг худалдан авч татан ирэхэд бэлэн болгосон гэж мэдээлэв. Хашааны гадна талдаа хундаам цутгах хайрга татсан байна. Тахианы байр барихад барилгын мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж ажлын байр түр хугацаанд нэмэгдүүлнэ гэв. Цаашдаа бүрэн чадлаараа ажиллахдаа ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж тайлбарлав. Мөн 300 шувууны багтаамж бүхий үүр тор бэлтгэсэн байна. Тахианы нийт 8 төрлийн бүл үүсгэхээр зорилт тавин ажиллаж байгаагаа хэлэв. Нилээд олон дэгдээхэй авчирсан боловч дасан зохицох талаар бэрхшээл тулгарч эрсдэл үүсэж байгаа юм байна. Одоогоор жилд 300 өндөг өгдөг Астролон үүлдэрийн тахиа хоёр өсөж том болсон байна. Мах, өндөгний чиглэлийн цэвэр сорт болох Мастергрей легор гэх тахианы азарган тахиа нэг бусад тахиа 4 байна. Мах, өндөгний ччиглэлийн цэвэр сорт Мөнгөлөг легор тахиа 6 өсөж байна. Мөн гадна орчинд нугасны 6 сартай дэгдээхэй 2, Хоёр сартай дэгдээхэй 5 толгой дэгдээхэй өсгөж байна. Тэжээл авсан 50 кг тэжээлийг 90000 төгрөгөөр худалдан авдаг байна. Нэг азарган тахиаг 250000 төгрөгөөр худалдан авчээ. Эдгээр дэгдээхэй , нугас , тахиаг Улаанбаатар хотоос тээвэрлэх унаа тэврийн зардалд тусгай машинаар зардал гарган авчирсан байна. Байр бэлэн болмогц дараачийн бүл дэгдээхэй болоод ,бусад шувууд авчирах зорилт тавин ажиллаж байна. Энэ төсөл зээлийг зориулалтын дагуу зарцуулж ирсэнийг шалгалтын ажлын хэсэг газар дээр нь харж үнэллээ. Зээлийг хүүгээ сар  бүр төлж ирсэн байна. Энэ сараас эхлэн зээлээ төлөх боломжтой хэмээн тайлбарлав. Ажлын хэсэг дараах зөвлөгөөг өгч ажиллав.

Үүнд:  

1.     Тахианы байраа хурдан хугацаанд барьж дуусгах, дулаалаг сайтай байр барих

2.     Мэргэжлийн хүний зөвлөгөөг авч ажиллах,боломжтой бол мэргэжилтэн авч ажиллуулах

3.     Ажиллах хүчин,ажилтнуудаа хурдан хугацаанд сургах ,мэргэшүүлэх ,дадлагжуулах

4.     Зээлийг хугацаанд нь төлөх зэрэг зөвлөгөө үүргүүд өгөв.

     Долоо. “Төрөлжсөн мал эмнэлэг” төсөл, Төслийг хэрэгжүүлэгч Р.Рэнцэндаваа. Хоршоо хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл авсан. Төрөлжсөн мал эмнэлэг төслийн хувьд сумын 3, 4,5,6,7,8 –р багуудад мал эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх, малын эм тарилгаар хангах гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ үндсэн үүргийнхээ хүрээнд мал эмнэлэгийн эм зардаг байсан барилгаа өргөтгөж, засварлан мал эмнэлэгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх зорилгоор тус сангаас зээл авч засварын ажилаа гүйцэтгэсэн байна. уг барилгын дээвэрийг бүрэн шинэчилж, дотор засварыг иж бүрэн шинэчилсэн байна. Засварын материалыг Улаанбаатар хотоос татаж ирсэн байна.  Барилгын засварыг мэргэжлийн ажилчдаар гэрээ байгуулан гүйцэтгүүлж зохих төлбөрийг зээлийн хөрөнгөөр төлсөн байна. зээл авсанаас хойш зээлийн хүүг сар бүр хугацаанд нь төлж ирсэн байна.  Энэ сараас эхлэн зээлээ эргэн төлөхөөр гэрээ байгуулжээ. Шалгалтын ажлын хэсэг энэ төслийг зориулалтын дагуу зээлээ зарцуулсан хэмээн дүгнэлээ.

      Найм. “Монгол гутал” төсөл. Төслийн хэрэгжүүлэгч Бямбадоржийн Баянжаргал. Хоршоо хөгжүүлэх сангаас 8 сая төгрөгийн зээл авсан байна. Төслийн гол зорилго нь уламжлалт Монгол гутал, эмээлийн гөлөм, дурангийн гэр, гаансны дугтуй, хөөрөгний хавтага зэргийг гар аргаар оёж иргэдийн хэрэгцээг хангах зорилготой ажиллаж ирсэн. Ажлын байраа хадгалан үйлдвэрлэлээ үргэлжүүлэх зорилгоор уг зээлийг авсан байна. Зээлийн хөрөнгөөр Монгол гутал, эмээлийн гөлөм бусад бүтээгдэхүүн хийх материалаа худалдан авсан байна. мөн хуучирч муудсан багаж хэрэгсэлээ шинээр шаардлага хангахуйц болгон шинэчилсэн байна. материал хэрэгсэлээ өөвөхдаа чанартай материал сонгон авахын тулд өөрийн биеэр тээвэрийн зардалаа гарган Улаанбаатар хотоос татан ирдэг байна. Эдгээр зардалд зээлийн  санхүүжилтээ зориулсан байна. Одоогийн байдлаар эрэгтэй ,эмэгтэй, том жижиг угалзтай монгол гутал, эмээлийн гөлөм ,дэвс,дөрөөний сурны гэр, малчдад зориулсан нүдний дурангийн гэр, гаансны дугтуй, хөөрөгний хавтага зэргийг гар аргаар маш чанартай үйлдвэрлэн иргэдийн хэрэгцээг хангаж байна.  Бүтээгдэхүүнээ гол төлөв захиалгаар хийдэг, захиалга тасардаггүй учир борлуулалтын талдаа хүндрэл бэрхшээл гардаггүй байна. Өөртөө ажлын байр бий болгохын зэрэгцээ туслах ажилтан нэгийг ажлын байртай болгосон байна. Захиалга ихтэй үед туслах ажилтан хөлслөн ажиллуулдаг ажээ. Хийсэн бүтээгдэхүүн материал,хийцийн чанар сайн тул иж бүрэн гахайн ширэн гөлөм гэхэд 2- 3  сая төгрөгөөр, Том хүний монгол гутал 1.5-2 сая төгрөгөөр борлогддог байна. Оны эхнээс зээлийн хүүгээ төлсөн .энэ сараас эхлэн үндсэн зээлээ төлөхөд саад байхгүй болох талаар тайлбарлав. Ажлын хэсэг зээлийн зориулалт үндсэн ажилдаа зориулагдсан. Ажлын байрны бүтээмж боломжийн, цаашид ажиллаад зээлээ төлөх бүрэн боломжтой хэмээн дүгнэлээ.

      Ес. “Мөрөн уул”  хувийн аж ахуйн төсөл. Төсөл хэрэгжүүлэгч Отгивын Чулуунбат. Хоршоо хөгжүүлэх сангаас 8 сая төгрөгийн зээл авсан. Үндсэн үйл ажиллагаа мод модон эдлэлээр гэрийн жижиг хэрэглэл, сервант , ор болон бусад модон эдлэл үйлдвэрлэдэг, мөн захиалгаар шагайн харвааны хөвчит буу, сандал, бусад хэрэгсэлийг хийдэг . Өөрийн ажлын байртай. Ажлын байраа бэхжүүлэх, техник багаж хэрэгслэл авах зориулалтаар зээл авсан.  Зээлийн хөрөнгийг дараах багаж хэрэгслэл,материал авахад зориулсан.  Үүнд:

1.      Такорийн машин авахад—2 сая 500 мянган төгрөг

2.     Градус хөрөө авахад ---500 мянган төгрөг

3.     Зүлгүүрийн машин авахад –450 мянган төгрөг

4.     Дрейль гар авахад 300 мянган төгрөг

5.     Нарсан банз авахад 2 сая төгрөг   бусад зээлийн санхүүжилтийг жижиг хэрэслэл, бусад матеиал авах , замын зардалд, болон будаг хэрэгслэл авах, туслах ажилтны цалин зэрэгт зориулсан байна.

   Үйл ажиллагаа сайн жигдрээгүй нь ажил\глагдсан. Хийсэн эдлэл бүтээгдэхүүн байгааг борлуулаагүй зүйл нилээд байна. Үүнийгээ захиалагт бүтээгдэхүүн хэмээн тайлбарлав. Бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг захиалгын үндсэн дээр үйлдвэрлэдэг байна. намарын захиалга нилээд байгаа. Бараа материал татаж базаасан одоо эрчимтэй үйлдвэрлэлээ явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан байна. Түүхий эд материалын нөөц сайн бүрдүүлжээ.  Зээлийн хүүг сар бүр төлж ирсэн байна. 

    Ажлын хэсэг зээлийн зориулалтыг үндсэн үйл ажиллагаандаа зориулж цаашид ажиллах багаж ,техник хэрэгслэлтэй болсон,бараа материалын нөөц бүрдүүлсэн цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах боломж бүрдсэн байна гэж дүгнэв.

     Цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй жигдрүүлэх, мэргэжлийн ажилтан нэмж ажиллуулах,сургах, зээлээ цаг тухайд нь төлөх,ажлын байрны нөхцөлөө сайжруулах зэрэг зөвлөмж өглөө. 

 

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 95
32 / 34%
29 / 31%
25 / 26%
6 / 6%
3 / 3%