Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС СЭРГИЙЛЭХ, СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-08-01

🚸 ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС СЭРГИЙЛЭХ, СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Энэ оны 06 дугаар сарын 30-наас эхлэн 8 дугаар сарыг дуустал зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нөлөөллийн аян улсын хэмжээнд явагдаж байна.
Сүүлийн таван жилийн судалгаанаас үзвэл, жилд дунджаар 20.000 орчим хүн зам тээврийн осолд өртсөний улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 500 гаруй хүн амь насаа алдсан үзүүлэлттэй байна.
2023 оны эхний таван сарын байдлаар, осол гэмтлийн 81.971 тохиолдол бүртгэгдсэний 9.4 хувь /7691/ нь зам тээврийн ослын шалтгаанаар бэртэж гэмтсэн бол, 147 хүн амь насаа алджээ.
Ялангуяа зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын 50-60 хувь нь амралт зугаалгын сар буюу 6, 7, 8, 9 дүгээр сард гарсан байна.
Иймд “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аянаар дамжуулан зам тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, дүрмийн талаарх ойлголт мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, бусдын эрх, эд хөрөнгөнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, зөв соёлтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт уриалж байгаа юм.
БУСДЫГАА ХҮНДЛЭХ НЬ СОЁЛ ЮМ 🚸
 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%