Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Сумын баяр наадмын эргэн тойронд

2023-07-11

Ардын хувьсгалын 102 жил, Өвөрхангай аймгийн Уянга сум үүсгэн байгуулагдсаны 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд Уянга сумын харьяат сумын начин Ч.Даваадагва түрүүлж Сумын заан цол хүртсэн бол сумын заан Э.Батсайхан үзүүрлэж, аймгийн начин А.Батнасан, сумын заан Л.Сандуй нар шөвгөрлөө.
Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд залуу бөх Н.Энхманал түрүүлж, залуу бөх А.Түвшинтөр үзүүрлэж, залуу бөх Э.Балхжав, залуу бөх С.Чойжамц нар шөвгөрлөө.

Хурдан Азарганы уралдааны Түрүү магнайд Өлт 7 дугаар багийн иргэн Т.Рэнцэнлхүмбийн Сартай хүрэн, аман хүзүүнд Хайрхандулаан сумын С.Чимэддаваагийн Ухаа, айргийн гуравт Арвайхээр сумын Б. Цэдэндавгын Хээр, айргийн дөрөвт Шивээ-Овоо 3 дугаар багийн иргэн Н. Сумьяабазарын Хээр, айргийн тавд Жаргалант 1 дүгээр багийн иргэн Ц. Жаргалсайханы хээр,

Их насны морьдын уралдааны Түрүү магнайд Өлт 7 дугаар багийн иргэн Б. Аюушжавын Хонгор, аман хүзүүнд Жаргалант 1 дүгээр багийн иргэн Ц. Пүрэвжавын Ногоон, айргийн гуравт Онги 8 дугаар багийн иргэн Б. Рэнцэндаваагийн Хээр, айргийн дөрөвт Онги 8 дугаар багийн иргэн Ц. Ганболдын хээр, айргийн тавд Шивээ-Овоо 3 дугаар багийн иргэн Т. Пүрэвбаатар Хар,

 

 

Соёолон насны морьдын уралдааны Түрүү магнайд Бадрал 5 дугаар багийн иргэн Б. Цэдэндавгын Сартай зээрд, Бадрал 5 дугаар багийн иргэн Д.Азбилэгийн хул, айргийн гуравд Тарагт сумын Б. Гантөмөрийн Хонгор, айргийн дөрөвт Таац 2 дугаар багийн иргэн Ц. Баасандоржийн Цавьдар халзан, айргийн тавд Жаргалант 1 дүгээр багийн иргэн Ц. Пүрэвжавын Цагаан,

Хязаалан насны морьдын уралдааны Түрүү магнайд Өлт 7 дугаар багийн иргэн Д.Батбаатарын Загал, аман хүзүүнд Шивээ-Овоо 3 дугаар багийн иргэн Н. Мөнгөнсэлэмийн Зээрд халзан, айргийн гуравд Шивээ-Овоо 3 дугаар багийн иргэн П. Маналын Далай хээр, айргийн дөрөвт Онги 8 дугаар багийн иргэн Б. Барсхүлэгтбаатар Хүрэн халзан, айргийн тавд Шивээ-Овоо 3 дугаар багийн иргэн Б.Насантогтохын хар,

 

 

 

 

 

 

Шүдлэн насны морьдын уралдааны Түрүү магнайд Бөөрөлжүүт 6 дугаар багийн иргэн М.Дашнямын Хул, аман хүзүүнд Шивээ-Овоо 3 дугаар багийн иргэн Т. Нарантогтохын Ухаа, айргийн гуравд Арвайхээр сумын Д. Дашзэвэгийн Хээр, айргийн дөрөвт Жаргалант 1 дүгээр багийн иргэн Ц.Пүрэвжавын Хээр, айргийн тавд Өлт 7 дугаар багийн иргэн Ө. Батболдын Зээрд халзан,

Хурдан дааганы уралдааны Түрүү магнайд Онги 8 дугаар багийн иргэн Х. Батсуурийн Хонгор, аман хүзүүнд Онги 8 дугаар багийн иргэн Д. Баяртогтохын Хээр, айргийн гуравд Онги 8 дугаар багийн иргэн Х. Буянтогтохын Шар хээр, айргийн дөрөвт Онги 8 дугаар багийн иргэн Д. Энхтайваны Хээр, айргийн тавд Арвайхээр сумын Б.Амарбаясгалан Хамар цагаан зээрд халзан, Баян ходоодонд Бадрал 5 дугаар багийн иргэн Б.Даваасүрэнгийн Хонгор халзан,

Хурдан жороо морьдын уралдааны Түрүү магнайд Жаргалант 1 дүгээр багийн иргэн Ц.Сүхбаатарын Бор, аман хүзүүнд Жаргалант 1 дүгээр багийн иргэн Л. Дамдинпүрэвийн Хээр, айргийн гуравд Жаргалант 1 дүгээр багийн иргэн С. Галбадрахийн Хүрэн, айргийн дөрөвт Жаргалант 1 дүгээр багийн иргэн Ц. Даваадоржийн Хүрэн, айргийн тавд Таац 2 дугаар багийн иргэн Ч. Баатарсайханы Ухаа хондон тус тус хурдаллаа.

 

 

 

Үндэсний сурын харвааны эрэгтэй насанд хүрэгчдийн ангиллын Тэргүүн байранд спортын мастер, Аймгийн мэргэн О.Чулуунбат, Дэд байранд залуу харваач Э.Бямбадорж, гутгаар байранд Сумын мэргэн Ч.Цэрэндаваа, эмэгтэй төрөлд Тэргүүн байранд Д.Энхмаа, Дэд байранд Г.Даваадолгор, гутгаар байранд Х.Бүдсүрэн,
Өсвөрийн сурын харвааны эрэгтэй төрөлд Г.Сэр-Од, Дэд байранд Г.Мөнх-Очир, гутгаар байранд Отгон-Эрдэнэ, эмэгтэй төрөлд Тэргүүн байранд Л.Болорчулуун, Дэд байранд Г.Цэцэгмаа, гутгаар байранд А.Нандин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Баяр наадмын нээлтийн үеэр сумын ИТХ, ЗДТГ-аас гавьяатууд болон шилдэг тамирчдад хүндэтгэл үзүүллээ.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%