Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Сумын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2023-06-01

Уянга сумын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд жил бүрийн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан зохион байгуулагддаг сумын “Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” 2023 оны 06 дугаар сарын  01,02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 3 ангиллаар 16 багийн 100 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа дайчлан оролцож шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний эмэгтэй ангилалд:

Г.Бүдсүрэн ахлагчтай “Таван цагираг” баг Тэргүүн байр 

А.Хишигсүрэн ахлагчтай “12А анги” /II сургууль/ баг Дэд байр 

М.Номин ахлагчтай “We team” баг Гутгаар байр

Эрэгтэй 13-с доош насны  ангилалд:

В.Өсөхбаяр ахлагчтай “ Warriors” баг Тэргүүн байр 

Г.Баттүшиг ахлагчтай “Warriors-2” баг Дэд байр

Б.Даваасүрэн ахлагчтай “Алтангадас” баг Гутгаар байр

Эрэгтэй 14-с дээш насны ангилалд:

Б.Мөнх-Оргил ахлагчтай “Lions” баг Тэргүүн байр

Б.Бат-Эрдэнэ ахлагчтай “Snipers” баг Дэд байр

У.Түвшинбаяр ахлагчтай “Shield United”  баг Гутгаар байр

Шилдгүүд: 

Эмэгтэй шилдэг  Довтлогч Э.Сугарбиш 

                               Хамгаалагч  Г.Адъяадолгор

                               Хаалгач Б.Сумъяасүрэн

Эрэгтэй 13-с доош насны ангилалд:

                               Довтлогч П.Баттүшиг

                               Хамгаалагч  С.Пүрэвдагва

                               Хаалгач В.Өсөхбаяр

Эрэгтэй 14-с дээш насны ангилалд:

                               Довтлогч Б.Мөнх-Оргил

                               Хамгаалагч  Б.Дөлгөөн

                               Хаалгач Н.Сумъяабазар

Тэмцээнийг  зохион байгуулж  хамтран ажилласан Сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөл, Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Uyanga United Club-ийн хамт олондоо гүн талархал илэрхийлъе. Мөн тэмцээнд оролцсон баг тамирчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье.  

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 48
21 / 44%
9 / 19%
15 / 31%
3 / 6%
0 / 0%