Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТОВ ГАРЛАА.

2023-06-13

Сумын 8 багийн иргэдийн Нийтийн Хурал энэ сарын 16-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тус хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтыг эрэмбэлэх, Эзэмшихгүй байгаа өвөлжөө, хаваржааны газрыг цуцлах, багийн Засаг дарга, иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн үйл ажиллагааны хагас жилийн тайланг хэлэлцэхээс гадна ЗДТГ-ын алба хаагчид зорилтот жилийн ажлын явц, цаг үеийн мэдээллүүдийг хүргэнэ. Түүнчлэн Жаргалант, Таац багуудад "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулагдах тул иргэд та бүхэн иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцоно уу.

Иргэдийн Нийтийн Хурлын хуваарь:

  • Жаргалант 1 дүгээр баг, Таац 2 дугаар багт 06 дугаар сарын 16-ний өдрийн 12:00 цагт
  • Бадрал 5 дугаар багт  06 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагт
  • Шуранга 4 дүгээр багт 06 дугаар сарын 19-ний өдрийн 14:00 цагт
  • Бөөрөлжүүт 6 дугаар багт 06 дугаар сарын 20-ний өдрийн 10:00 цагт
  • Өлт 7 дугаар багт 06 дугаар сарын 20-ний өдрийн 13:00 цагт
  • Шивээ-Овоо 3 дугаар баг, Онги 8 дугаар багт 06 дугаар сарын 21-ний өдрийн 12:00 цагт тус тус зохион байгуулагдана. 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%