Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын арга хэмжээг зохион байгууллаа.

2023-06-02

         Уянга сумын ИТХ, ГХУСАЗСЗ, Улаан загалмай анхан шатны хороо, ЕБ-ын нэгдүгээр сургуулийн Өсвөрийн улаан загалмай клубээс хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баяраар сумын хүүхэд багачуудын дунд “Шидэт дартс", “Сагсан бөмбөгийн 3-ын зайны шидэлт”-ийн аварга шалгаруулах тэмцээн  зохион байгуулав. 

           Шидэт дартсын тэмцээнд нийт 56 хүүхэд оролцож 21 хүүхэд гарын бэлгээр, Сагсан бөмбөгийн 3-ын зайны шидэлтийн аварга шалгаруулах тэмцээнд  68 хүүхэд оролцож 15 багт хуваагдан өрсөлдөж эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Мөн тус арга хэмжээний үеэр 36 хүүхдэд бэлэг гардуулж, хүрэлцэн ирсэн эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд багачуудад "Хүүхдийн эрхийн тухай хууль", "Хүүхэд хамгааллын тухай хууль", Улаан загалмай нийгэмлэгийн талаар мэдээлэл хүргэсэн юм. 

                  Тус арга хэмжээг сумын Чойр дацан хийд, Ганданцээпэллин хийдийн хамт олон ивээн тэтгэж оролцсон юм.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%