Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор Уянга сумаас 28 ээж шагнагдлаа.

2023-06-01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн нэгдүгээр одонгоор 1 ээж, хоёрдугаар одонгоор 27 ээж шагнагдаж, өнөөдөр (2023.06.01) шагналаа гардан авлаа. Түүнчлэн Элэг бүтэн Монгол айл ТББ, Монголын гэр бүлийг алдаршуулах төв, Монголын дархан бэрийн үндэсний холбоо, Монголын дархан ээжүүдийн холбоо зэрэг ТББ-уудын "Дархан бэр" хүндэт тэмдэг, өргөмжлөлөөр 4 ээж, "Хатан бэр" хүндэт тэмдэг, өргөмжлөлөөр 2 ээж, "Уран бэр" хүндэт тэмдэг, өргөмжлөлөөр 1 ээж шагнагдлаа. Алдарт эхийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд сумын Засаг дарга Б.Бямбадорж, ИТХ-ын Нарийн бичгийн дарга П. Ожидмаа нар оролцон эхчүүдэд одон тэмдгийг гардуулан баяр хүргэлээ. Мөн энэ үеэр алдарт эхчүүдийг төлөөлж Шивээ-Овоо 3 дугаар багийн иргэн Ц.Октябрь баярын сэтгэгдлээ хуваалцаж, бусад эхчүүддээ баяр хүргэсэн юм. 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%