Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга, хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн хүрэл медалийн эзэн, дэлхийн шилдэг өсвөрийн тамирчин Ганбаатарын Сумъяасүрэнг сумын удирдлагууд хүлээн авч, баяр хүргэлээ.

2023-05-31

      Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга, хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн хүрэл медалийн эзэн, дэлхийн шилдэг Өсвөрийн тамирчин Ганбаатарын Сумъяасүрэн өнөөдөр Уянга сумандаа хүрэлцэн ирж, сумын Засаг дарга Б.Бямбадорж, ИТХ-ын Нарийн бичгийн дарга П.Ожидмаа нар хүлээн авч, баяр хүргэн хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах "Нэг жилийн сургалтын төлбөрийн эрхийн бичиг"-ийг гардууллаа. 

            Сонирхуулахад, Г.Сумъяасүрэн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа бөгөөд өнөөдөр /2023.05.31/ эрдмийн баяр нь болж байгаа юм. Түүний дараагийн оролцох тэмцээн ирэх 09 дүгээр сард Япон улсад зохион байгуулагдах аж.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%