Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

"АХМАД ГЭР БҮЛИЙН АЛТАН СУРГААЛ-ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН АНДГАЙ ӨРГӨХ" ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-05-15

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан сумын ИТХ, ГХУСАЗСЗ, Хамтарсан баг, Соёлын төвөөс “Залуу гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, бат бэх харилцаа, уламжлалт ёс заншлыг эрхэмлүүлэх, монгол гэр бүлийн уламжлалт хэв шинжийг хадгалан хамгаалах, журамт үүргээ биелүүлж, үр хүүхэд, эцэг эх, төр нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлуулах зорилго”-оор “АХМАД ГЭР БҮЛИЙН АЛТАН СУРГААЛ-ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН АНДГАЙ ӨРГӨХ” ёслолыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөлөл уригдан оролцож андгай өргөж буй залуу гэр бүлүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, амьдралын утга учир хийгээд дурсамж, сургамж захиасыг айлдаж, баяр хүргэлээ. Түүнчлэн тус арга хэмжээний үеэр "Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-иудын талаар мэдээлэл хүргэж, боршур гарын авлага тараалаа.
Энэхүү арга хэмжээ нь ”Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах аян”-ы эхлэл болж байгаагаараа онцлог юм.
Гэр бүлийн баярын арга хэмжээнд оролцсон бүх сайхан гэр бүлүүддээ аз жаргал, эрүүл энхийн дээдийг хүсье.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%