Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Цэдэнсодномоор ахлуулсан ажлын хэсэг зөвлөн туслаж, хамтран ажиллалаа

2023-04-20

Өвөрхангай аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Т. Цэдэнсодномын удирдамжын дагуу аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ-ын бүрэлдэхүүн, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн үндэсний комиссын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхдийн эрх хамгааллын төвийн захирал Д.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 04 дүгээр сарын 19-20-ний өдрүүдэд манай суманд ажиллалаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд:
- Дотуур байрны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх
- ГХУСАЗСЗ, Хамтарсан багийн гишүүдтэй бүлгийн ярилцлага / ГХУСАЗСЗ- ийн нарийн бичгийн дарга Т.Цэдэнсодном, Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Л.Буяндэлгэр/
- Сумын гадаад дотоод орчны эрсдлийн үнэлгээ, камержуулалт, гэрэлтүүлэг, тоглоомын талбай, золбин нохой, хог, замын гарц тэмдэглэгээ хяналт, үнэлгээ / Аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Багийн засаг дарга нар ажиллав./
- Цэцэрлэг, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд зөвлөн туслах
-#Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад эцэг, эх, үүрэг, оролцоо, хариуцлага
- #Хүчирхийллийг үл тэвчих, нийгмийн эерэг сэтгэл зүй, хандлагыг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, #Нийгмийг стрессийг нийлж засая" "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 
 
 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%