Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Малын тоо толгойн албан татварын хэмжээнд өөрчлөлт орууллаа

2023-04-18

Сумын ИТХ-ын 12 дугаар хуралдаанаар сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Бадрал 5 дугаар багийн Засаг дарга Ц.Эрдэнэхүүгийн санал оруулснаар Малын тоо толгойн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ямааны албан татварын хэмжээг 2000 төгрөгөөс 1000 төгрөг болгож бууруулах саналыг дэмжсэн. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулахаар 03 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн бөгөөд тус яамнаас 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/2049 дугаар албан тоотоор  "...захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5389 дугаарт бүртгэлтэй 04/02 дугаар тогтоолд оруулсан өөрчлөлтийг хүлээн авч, холбогдох хөдөлгөөнийг хийсэн тухай" хариу ирүүлсэн. Энэхүү тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%