Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Уянгачууд сар шинийн босгон дээр амжилт бүтээлээ үнэлүүллээ

2023-03-01

"Үзэсгэлэн болгогч " хэмээх усан туулай жилээ Уянгачууд олон олон амжилтаар угтлаа. 

     Уянга сум 2022 оны ажлын үр дүнгээрээ аймагтаа манлайлж "Тэргүүний сум" аар шалгарлаа. Таац багийн малчин М.Насанпил агсан түүний гэр бүл Г.Үүрийнтуяа нар "Улсын аврага малчин" хэмээх эрхэм алдар хүртлээ. Жаргалант багийн малчин Б.Алтангэрэл "Алтан төл"-ийн эзэн болов. Аймгийн аварга малчин 4, Аймгийн аварга саалчин 2 төрлөө. Өлт багийн малчин гэр бүл Б.Пүрэвчулуун, Б.Амаржаргал, Шивээ-Овоо багийн малчин гэр бүл Т.Адъяатогоо, О.Авидцэрэн, Бадрал багийн малчин гэр бүл С.Наранбаатар, М.Аззаяа,  Шуранга багийн малчин гэр бүл Ц.Цэрэндорж, Ш.Янжиндулам  нар аймгийн аварга малчнаар, Таац багийн малчин Д.аюуш, Б.Батцэнгэл нар аймгийн аварга саалчин болж шалгарлаа. Сумын аваргаар 12 малчин тодорлоо. Үндэсний шагайн   Уянга сумын залуу харваач Г.Бүддорж Монгол Улсын үлэмж дархан мэргэн цол, спортын мастер хэмээх эрхэм дээд алдар хүртлээ. харваач Б.Мөнхзаяа Монгол Улсын мэргэн цол, харваач  Д.Амгаланбаатар, П.Болдбаатар, Ү.Пүрэвсамбуу нар аймгийн гоц мэргэн цол, харваач Д.Өсөхбаяр,П.Манал Д.Түвшинбаатар нар нар аймгийн хошой мэргэн цол хүртэж "Алтанзурхай " шагайн зөвлөл аймгийн шилдэг зөвлөлөөр шалгаран сумын  "Тэргүүний төрийн бус байгууллага боллоо. Уянга сумын уяач Тоомойн Пүрэвсүрэн, Доржсүрэнгийн Баярсайхан нар аймгийн алдарт уяач цол хүртэж,  уяач Ш.Цэнд-Адъяа , Ц.Бүрэнжаргал,н.Лувсандорж, Ч.Пүрэвдаваа, Б.Түмэнжаргал Б.Банзрагч Ш.Цэрэндорж нар сумын Алдарт уяач цол тэмдэгээр энгэрээ мялаав. Мөн урлаг, спортын олон олон амжилтаар сар шинээ угтлаа.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 47
21 / 45%
9 / 19%
14 / 30%
3 / 6%
0 / 0%