Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Танилцуулга

2023-02-03

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЯНГА СУМЫН ИРГЭДИЙН                               ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ. 2020-2024 ОН

 

 

      Аймаг нийслэл. сум ,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийг сонгох 8 дахь удаагийн сонгууль 2020 оны 10-р сард явагдсан сонгуулиар сумын иргэдийн Төлөөлөгчөөр сумын 8 багийн 31 тойргоос 31 мандатад нэр дэвшиж ялалт байгуулсан төлөөлөгчид 2020 оны 10 -р сарын 30- ны өдөр анхугаар хуралдаанаа хуралдаж төлөөлөгчдийн бүрэн эрхээ зөвшөөрч. ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон. Мөн сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн. Энэхүү хуралдаанаар үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр болсон сумын ИТХ нь 2020-2024 бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагаагаа явуулж байна.

     

     Уянга сумын ИТХ нь 31 төлөөлөгчтэй . Төлөөлөгчдийн 24 нь эрэгтэй, эмэгтэй төлөөлөгч 7 байна.  

Боловсролын хувьд: дээд – 14, Тусгай дунд -3, Бүрэн дунд -9, Бүрэн бус дунд – 5 төлөөлөгчтэй.

 Мэргэжлийн хувьд: Багш -4 , Инженер -3, Хүний эмч – 1, улс төрч -1, Эрх зүйч-1 , Малын эмч -2, мал зүйч-1, Нийгмийн ажилтан -1, Удирдлагын менежер -1, Эдийн засагч -1, Байгаль хамгаалагч-1, Нягтлан бодогч-1, Банк санхүүгийн мэргэжилтэн-1, Авто засварчин- 1, Цахилгаанчин-1, Малчин- 10

Эрхэлдэг ажлын хувьд:  Сумын ИТХ-ын дарга -1, Сумын Засаг дарга-1, Сумын Засаг даргын орлогч -1 ,УИХ дахь намын бүлгийн зөвлөх-1 , Багийн Засаг дарга- 6, Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга- 3, Бизнесмэн захирал -6 , малчин-3, Уурхайн инженер- 2 , Багш- 2, Дотрын их эмч -1 , Бизнэс хөгжлийн төвийн зохион байгуулагч -1, Уурхайн ажилтан -2, Малчдын хоршооны дарга- 1   байна.

    Энэ удаагийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад нь Д.Давааноров, хамгийн залуу төлөөлөгч нь Г.Сангилэг байна.

   Төлөөлөгчдийн дотор Монгол Улсын гавъяат багш  төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ёндонренчингийн Соёлмаа ,  Сурын спортын мастер төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн  Мөнхбаярын Чойгийдавга, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонт” аймгийн алдарт уяач  Даргиагийн Давааноров, Гэндгээгийн Гэрэл, Ц.Мягмардорж , “Алтан гадас” одонт Шагдарсүрэнгийн Цэнд-Адъяа, Цэрэндоржийн Чимэдсорогдон, Түндэвдоржийн Болдбаатар, Жанцансамбуугийн Жаргал, Пүрэвдоржийн Мэндбаяр, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-т Сантүндэвийн Буяндэлгэр, Пүрэвдоржийн Дашзэвэг, Цэрэнпэлийн Эрдэнэхүү , Мөнхбаярын Чойгийдавга, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Дашдондовын Ганчимэг, Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан Түвшинтогтохын Хүрэлбаатар , төлөөлөгч залуу дуучин Батбаярын Мөнхдаваа зэрэг хөдөлмөр, спорт урлагын сайчуудтай билээ.

 

     Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд ажлын 4 хороо ажилладаг. Үүнд:

  1. Нутгийн удирдлага, эрх зүйн бодлого зохицуулалтын хороо:

Дарга    Т.Болдбаатар

Нарийн бичгийн дарга Т.Хүрэлбаатар

Гишүүдэд    Г.Сангилэг

                    Б.Санжидмаа

                    Ж.Мишигдавга

                    Б.Мөнхдаваа

                    Г.Одбаатар

  1. Төсөв,эдийн засгийн бодлого зохицуулалтын хороо:

 Дарга П.Мэндбаяр

 Нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр

 Гишүүдэд    Б.Бямбадорж

                     Т.Нямсүрэн

                     Д.Батгэрэл

                     Ш.Цэнд-Адъяа

                     Т.Нармандах

                     Ж.Жаргал

                     Г.Сангилэг

  1. Нийгмийн бодлого зохицуулалтын хороо:

Дарга   М.Чойгийдавга

Нарийн бичгийн дарга Ё.Соёлмаа

Гишүүд         Д.Ганчимэг

                     Ц.Мягмардорж

                     Г.Ариунаа

                     Ц.Төрболд

                     Г.Гэрэл

                     Т.Дашням

                     Б.Бямбадорж

  1. Хүнс,хөдөө аж ахуй, байгаль орчны бодлого зохицуулалтын хороо:

     Дарга Ц.Эрдэнэхүү

    Нарийн бичгийн дарга Н.Дэжидмаа

    Гишүүдэд      Б.Ганзориг

                           П.Дашзэвэг

                           Д.Давааноров

                           Б.Бямбатогтох

                           Ц.Чимэдсорогдон

                           Г.Баярлхагва

                           Т.Болдбаатар

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Зөвлөл 7 гишүүнтэй.

 Дарга Г.Сангилэг

 Гишүүд Т.Болдбаатар

              Т.Хүрэлбаатар

               Г.Гэрэл

               М.Чойгийдавга

               Ц.Эрдэнэхүү

               Ё.Соёлмаа

 Сумын ИТХ-ын ажлын алба

  1. Сумын ИТХ-ын дарга Ганхуягын Сангилэг
  2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Пүрэвийн Ожидмаа
  3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан Пүрэвдагвын Баатар
  4. Иргэдийн Хурлын жолооч Төмөрчөдөрийн Төмөр-очир
  5. Орон тооны бус нягтлан бодогч Цанлигийн Оюунчулуун

Сумын ИТХ-ын дэргэд Ёс зүйн хороо ажилладаг. 

Хорооны ахлагч П.Дашзэвэг (Төлөөлөгч)

               Гишүүд Б.Ганзориг

                             Ц.Төрболд

                             Д.Ганчимэг

                             Д.Батгэрэл    нар ажиллаж байна.

Сумын ИТХын 2022 оны 03 -р сарын 22-ны өдрийн 08\05 тоот тогтоолоор   ёс зүйн хорооны дүрэмийг баталсан . мөн өдрийн 08\06 тоот тогтоолоор ёс зүйн хороог 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 95
32 / 34%
29 / 31%
25 / 26%
6 / 6%
3 / 3%