Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Фото мэдээ

2023-02-01

       Уянга сумын ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-нд хуралдсан хуралдаанд Бадрал багаас сонгогдсон төлөөлөгч Ц.Эрдэнэхүү санал гаргаж малчдаас ирж буй саналыг үндэслэн сумын ИТХ-аар баталсан малын тоо толгойн албан татварт өөрчлөлт оруулж ямаанд ноогдох татварыг багасгахталаар санал гаргасан. Тус хуралдаанаас аливаа хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэдээс санал сонсох хууль зүйн зохицуулалт байдаг тул 2023 оны 1,2-р сард малчид иргэдээс санал авч сумын ИТХ-н хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

    Түүний дагуу  2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ИТХ-ын нарийн бичгийн дарга П.Ожидмаа, ЗДТГ-ын хууль ,эрх зүйн мэргэжилтэн Ж.Бямбаа нар иргэдээс санал сонсох зар гаргаж санал сонсох ажлыг албан ёсоор эхлүүллээ. Санал сонсох үйл ажиллагаа энэ өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 18 хүртэл үргэлжилнэ.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 48
21 / 44%
9 / 19%
15 / 31%
3 / 6%
0 / 0%